Би хөөрхөн охинтой. Охин минь одоо юм юм л сураад ид эгдүүтэй нас нь эхэлж байна. Ямар хөөрхөн гээч. Хүмүүс хэлдийн. Гэрт удаан суугаад хүүхэд хараад уйдахгүй байнуу гэж. Би хариуд үгүй шүү ийм хөөрхөн амитантай өдрийг өнгөрөөж байгаа болохоор юу гэж дээ харин ч хамгийн аз жаргалтай байдаг гэж хэлдэг.

Миний охин одоо 1нас 4н сар хүрч байгаа. Тэгсэнч би охинтойгоо өдөржин том хүнтэй яриж байгаа юм шиг яриад л тоглоод л өдрийг өнгөрөөдөг. Өдөр ч нүд ирмэхийн зуур л өнгөрчихдөг. Надад үргэлж аз жаргал баяр баяслыг өгдөг болохоор би охиноо бас нэгэн нар хэмээн нэрлэсийн.
Наашаа хараад инээхэд нь яг л нар тусвуу даа гэмээр гэрэл гэгээ цацрах шиг болдог. Ямар ч зовлон гуниг, нүгэл, муу муухай, хар бараан сүүдэргүй хамгийн гэрэлтэй аз жаргалтай, гэнэн тийм л хөөрхөн инээд байдаг.
Надад хааяа бас гуниглаж шаналах үе гардаг ч би энэ инээдийг хараад бүх л зовлон гунигаа тэр дор нь мартаж орхидог. Ямарч хэцүү үед ямарч хүчтэй эмнээс илүү тайвшралыг надад өгч чадах ганцхан эм энэ л миний өхөөрдмөөр хөөрхөн охины минь инээд байдаг.

Энэ зургийг нь харахаар өөрийн эрхгүй инээмээр санагдаад байдаг юм. Бас нэмж хэлэхэд ийм хөөрхөн охинтой болгож өгсөн нөхөртөө бас маш их хайртай.

Эцэст нь хэлэхэд МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛОХ БОЛТУГАЙ.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: